ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлгоч, Газар хөдлөлтийн гамшигаас авран туслах ерөнхий командлын газрын ерөннхий командалагчын орлогч Ли Кэ Чян 14-ний өдөр Бээжинд цохон тэмдэглэхдээ, нуранги дор дарагдан хашигдсан хүмүүсийг авран гаргаж, Гамшигдсан районы ард олны үндсэн амьдралыг батлаж, газар хөдлөлтөөс болсон гарз хохиролыг хамгийн доод хэмжээнд болгохоор чармайх хэрэгтэй гэжээ.
Ли Кэ Чян хэлэхдээ, эвдрэлд учирсан зам харилцааны дэд бүтцийг түргэн засан сайжруулж, авто зам, төмөр зам, иргэний агаарын тээвээр зэрэг зам тээврийг шуурхай байхыг батлаж, савалсан ус, бэлэн хоол, майхан, хөвөн хувцас зэрэг амьдралын хэрэгцээний бодисыг зөөвөрлөх эрч хүчээ нэмэгдүүлж, гамшигдсан район болон гамшигаас авран туслах ажилд оролцож байгаа хүмүүсийн холбооны шаардлагыг түргэн зохицуулж, гамшигдсан районй авран туслах ажил болон амьдралын хэрэгцээний бодисыг батлаж, гамшигаас болж эвдэрсэн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг засан сэргээж, гамшигаас авран туслах тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг арга бүхнийг сүвэгчилэн цуглуулж, эм эмнэлгийн багаж хэрэгсэл, эм бэлдмэлийг яаралтай зохицуулан, нуранги дор дарагдаж хаагдсан хүмүүсийг чадахын хэмжээгээр авран гаргаж, гамшигдсан ард олны амь насыг бүх хүчнээр аврах хэрэгтэй гэжээ.
Дахин гамшиг гарахаас сэргийлэх бол газар хөдлөлтийн гамшигаас авран туслах ажлын чухал үүрэг болно. Гелогийн гамшигийн хяналт хэмжилтийн эрч хүчээ нэмэгдүүлж, хөрөс чулууны урасгал, уул нурах зэрэг гай гамшигаас сэргийлэх хэрэгтэй гэж тэрээр цохон тэмдэглэжээ.
|