• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-14 20:43:52    
ХКН-ын Төв хороо газар хөдлөлтийн гамшигаас авран туслах ажлыг судлан байршуулалт хийжээ

Хятадын Олон Улсын Радио

     ХКН-ын Төв хорооны Байнгын хороо 14-ний өдөр дахин хуралдаж, газар хөдлөлтийн гамшигаас авран туслах ажлыг судлан байршуулалт хийсэн байна. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарин бичгийн дарга Хү Жиньтао хурлыг даргалсан байна.

     Энэ удаагийн газар хөдлөлтөд хүн хар ихээр эндэж шархадан, авран туслах ажилд ч бэрэхшээл ихтэй байж, газар хөдлөлтийн гамшигаас авран туслах ажил хүнд ноцтой өдөөлөг, хүчир бэрэхшээлд тулгарч байна. Олон газрууд гамшигаас авран туслах ажлыг хамгийн чухал, хамгийн тулгам үүрэг болгох хэрэгтэй. Нуранги дор дарагдаж хашигдаад байгаа ард олныг аврах ажлыг нэгдүгээр байринд тавиж, хүсэл эрмэлзэл байвал даруй бүх хүчнээрээ аврах хэрэгтэй. Гамшигдсан районы ард олны амьдралыг чадахын дотор сайн тохируулж, гамшигдсан районд тулгамдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, хувцас хунар, хөнжөл, майхан зэрэг эд бодисыг үргэлжлэн зохицуулан зөөвөрлөж, гамшигт өртсөн ард иргэдийн идэх хоол, уух ус, өмсөх хувцас, суух гэр зэрэг асуудлыг сайтар зохицуулах хэрэгтэй. Цагийг завдан зам харилцаа, цахилгаан эрчим хүч, холбоо зэрэг дэд бүтцийн барилга байгууламжийг засан шинэчилэж, гамшигаас авран туслах ажлыг урагштай явагдахыг батлах хэрэгтэй гэж уг хурал тэмдэглэсэн байна.

     ХКН-ын төв хороо бас бүх хятадын ард олныг эв санаа нэгтэй байж, гамшигдсан районыг бүх хүчнээр туслан тэмжиж, бодиот ажиллагаагаар гамшигаас аврах ажилд хүч хөлөс нэмэрлэхийг уриалсан байна.