Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 14-ний үдээс хойш нисдэг тэргээр Сычуань мужийн газар хөдлөлтийн гуламт газар болох Вэньчуань шяньд хүрч гамшигийн байдалтай танилцажээ.
Вэн Жябао Вэньчуань шяний гамшигт нэрвэгдсэн ард олонд хандаж, гамшигт дайрагдаж шархадсан ард олныг Төв хороо лавтай авран гаргах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, авто зам нэвтрэхгүй бол бид нисэх онгоцоор шархатныг зөөн гаргаж, эмчилэх болно. Өнөөдөр үдээс өмнө бид 50 гаруй шархатаныг зөөвөрлөн гаргасан, одоо бид яг арга бүхний сүвэгчилэн нисэх онгоц зохицуулж, тээврийн хүчинг нэмэгдүүлэн, нэн олон шархатныг эмчилэхээр байна. Үүнээс гадна бид бас барилгын хүчин зохион байгуулж, авто замыг засаж, гамшигдсан районы сэргээн байгуулалтын ажлын урагштай явагдахыг батлахаар байна гэжээ.
14-ний үдээс өмнө Вэн Жябао Сычуаны газар хөдлөлтийн гамшигт энэ удаа хамгаас хүнд ноцтой дайрагдсан нутгийн нэг болох Бэй чуаны газар дээр нь хүрч гамшигаас авран туслах ажлыг удирдах үед хүнийг аврах явдал бол энэ удаагийн гамшигаас авран туслах ажлын хамгийн чухал үүрэг мөн. Гамшигдсан газар бүхэнд авран туслах хүн байхыг батлах хэрэгтэй гэж цохон тэмдэглэжээ. Тэрээр тухайн орон нутгийн ард олныг эргэн үзэх үеэр хэлэхдээ, та нарын зовлон бол даруй биний зовлон болно. гамшигийн өмнө хамгийн чухал нь гамшигийн ялач чадна гэсэн итгэлтэй байх хэрэгтэй. Хүүхдүүдийн сайхан харгалзан, амьдралыг нь сайхан тохируулах хэрэгтэй, хүн байхад л хүрвэл бид гэр орноо дахин байгуулж болно гэж тэмдэглэжээ.
Бүрэтгэлээр 14-ний үдээс хойшын 14 цаг гэхэд Вэньчуаний газар хөдлөлтөд бараг 15 мянга шахам хүн амь насаа алдсан байна. Одоо авран туслах хүчин Сычуаний гамшигдсан районы бий бүхий шяньд хүрээд авран туслах ажил өрнүүлж байна.
|