12-ны үдээс хойш Хятадын Сьчуань мужийн Вэньчуань шяньд хүчтэй газар хөдлөлсний дараа дэлхийн хятад хүмүүс нэн даруй хөдлөлцөж, гамшигт нэрвэгдсэн нутагт тусламж үзүүлж байна.
ХКН-ын Төв хорооны Нэгдмэл фронтын хэлтэсийн танилцуулснаас үзвэл, 5-р сарын 13-ны өдөр Шянган, Аомэний ах дүү нар болон гадаадад цагаачилж байгаа хятад ах дүү нар холбогдох байгууллагаар дамжуулан мөнгө төгрөг нааштай хандивлаж, гамшигт нэрвэгдсэн нутагт тусалсан мөнгө төгрөг болон эд бодисын үнэ нь 23 сая юаньд хүрсэн юм байна.
Хятадын Иргэдийн засаг захиргааны яамны Гамшгаас авран туслах хэрэг эрхэлсэн газрын мэдээнээс үзвэл, 13-ны өдрийн 18 цагийн байдлаар, Хятадын хэмжээнд аваад байгаа нийгмийн бүх давхаргын хүн ардын хандивлсан мөнгө төгрөг болон эд бодисын нийт хэмжээ нь 220 сая юаниас давсан юм байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
1 2 3
|