Хятадын Зэвсэгт цагдаагийн ангийн Сычуаньд суугаа дугаар дивизийн 200 офицер дайчид Лишяниас явганаар 90 километр аяалж, 13-ны 23 цаг 15 минутад газар хөдлөлтийн голомт – Вэньчуань шяний хотод хүрч, энэ шяньд хамгийн түрүүнд хүрэлцэн очсон авран туслах хүчин болсон байна. Өнөө тэд нар шяний хот болон Лүнши шянд авран туслах ажил өрнүүлж байна.
Цэргийн анги хүрэлцэн очсны дараа нэн даруй тус шяний нэгдсэн командлах газартай холбоо барисан байна. Вэньчуань шяний хотын байшин барилгын нурж сүйтсэн байдал маш ноцтой бөгөөд 500 хүн нас барсан нь тогтоогдоод байгаа юм байна. Ойр хавийн Лүнши, Яншиү суурины гамшгийн байдал нэн хүнд байгаа юм байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|