• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-14 09:54:13    
Вэньчуаньд орох замыг нээлээ

Синьхуа Агентлаг

      13-ны өдрийн 23 цаг 15 минудад авран туслах анхны бүлэг цэрэг анги Вэньчуань шяньд орсноор Сычуаний онц их газар хөдөлсөн Авагийн Түвд Чян үндэстний өөртөө засах жөүгийн Вэньчуань шяньд орох замыг нээлээ.

      Вэньчуань шяниас 50 км зайтай байрладаг Дүжянянь хотод гамшгаас авран туслах ажлыг биечлэн удирдаж байгаа Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао, авран туслах ажилд оролцож байгаа цэргийн анги, зэвсэгт цагдаагийн офицер дайчид, аюулгүйн хамгаалалтын цагдаа нарт хандаж, агаарын зам, усан зам, явганаар, уул давах зэрэг янз бүрийн арга хэмжээ авч, Вэньчуаний хүнд гамшиг болсон районд түргэхэн орж авран туслахыг шаардлаа.

      13-ны үдээс хойно, 30 хүнтэй хошууч анги явганаар Вэньчуань шяний Иншиү жэнь сууринд хүрсэн бөгөөд бэртэж шархдсан 300 гаруй хүнийг авран гаргажээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\