ХКН-ын Төв хорооны Нэгдмэл фронтын хэлтэс 13-ны өдөр зар нийтлэж, яаралтай хөдлөлцөж, гамшгийн хохирлыг хамгийн бага хэмжээнд тогтоон барихаар чармайх хэрэгтэй гэж шат бүрийн нэгдмэл фронтын салбарт шаардав.
Ардчилсан нам бүлгүүд, Үйлдвэр худалдааны холбоо, нам бүлгийн бус хүмүүсийг дайчлан зохион байгуулж, гамшгаас авран туслах ажилд арга ухаан гаргуулах хэрэгтэй. Нийтийн өмчийн бус эдийн засгийн салбарын хүмүүс, Шянган, Аомэнь, Тайваний эх орон нэгтэй хүмүүс болон гадаадад цагаачилж байгаа ах дүү нарын гамшигт нэрвэгдсэн нутагт тусламж үзүүлэх явдлыг дэмжиж, гамшигт нэрвэгдсэн нутгийн ард түмэнд тулгам хэрэгцээ бүхий гамшгаас авран туслах эд бараа болон амьдралын хэрэглээний зүйлээр хангаж, тэд нарын туйлын тулгам хэрэгцээг хангах хэрэгтэй гэж зарт шаардсан байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав\
|