15-ны өдөр хэвлэгдсэн " Рэнь минь ри бао" сонин Сы чуаны мужийн газар хөдлөлтийн гамшигаас авран туслах ажил хийж байгаад холбогдуулан тоймчийн өгүүлэл нийтлэж, Хятадын нам засгийн газрын сэтгэл зүрхэнд, авран туслах ажил хийж байгаа бүх хүмүүсийн сэтгэл зүрхэнд, ард түмний амь нас юунаас ч эрхэм байгаа юм гэж тэмдэглэсэн байна.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, Сы чуаны Вэньчуаны газар хөдлөлтөд хүн хар хүнд ноцтой эндэж шархадав. Гамшигт нэрвэгдсэн районы хүн ардын амь насны аюулгүй байдлыг батлаж, хүн харын эндэж шархадах хэмжээг хамгийн бага хэмжээнд байлгахыг батлах бол тулгамдсан үүрэг мөн, чухалаас чухал юм гэжээ.
Өгүүлэлд тэмдэглэхдээ, хэчнээн бага ч гэсэн эрмэлзэл байгаа л бол бид хамгийн их хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Нурангийн дор ганц хүн ч дарагдаж байбал, бид бүх хүчнээ дайчлан, тууштай аврах хэрэгтэй гэжээ.
Өгүүлэлд цааш нь тэмдэглэхдээ, шат бүрийн намын хороо болон засгийн газар ард түмний амь насны аюулгүй байдлыг хамгаалах ажлыг тэргүүн байранд тавьж, бүх хүчнээрээ авран туслах хэрэгтэй гэжээ.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|