• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-15 16:00:51    
Сычуаний газар хөдлөлтөд шууд гамшигдсан хүний тоо 10 сая гаруйд хүрчээ

Синьхуа Агентлаг

      Холбогдох талын танилцуулснаар, 5-р сарын 12-нд Хятадын Сычуань мужийн Вэньчуаньд болсон хүчтэй газар хөдлөлтөд шууд гамшигдсан хүний тоо 10 сая гаруйд хүрчээ. Бүртгэлээс үзвэл, 14-ний өдрийн 14 цагийн байдлаар, газар хөдлөлтөд 14 мянга 866 хүн эндаж, түүний дотор, Сычуаньд 14 мянга 463 хүн эндсэн байна.

      Сычуаньд газар дээр нь гамшгаас авран туслах ажлыг удирдаж байгаа Хятадын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Жябао Төрийн Зөвлөлийн газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажлын командлалын газрын хурлыг Чэндүгээс Гуан-юань орох галт тэргэн дээр хуралдуулж, хүнийг аварх нь одоогийн ажлын хамгийн чухал ажил болно гэж онцлоод, гамшигт дайрагдсан нутагт яаралтай тусламж үзүүлэхэд зориулан дахиж 90 нисдэг тэрэг нэмж илгээхээр шийджээ.

      Сурвалжлагч Батлан Хамгаалах Яамны хэвлэлийн төлөөлөгчээс ойлгосноор, Ерөнхий Штабын Газраас 15-ны үүрээр хуурайн замын болон нисэх хүчинд гамшигт дайрагдсан нутаг руу 71 нисдэг тэрэг нэмж илгээн туслах зарлиг буулгасан юм байна. Үүний зэрэгцээ, иргэний агаарын тээврийн салбарынхан ч гамшигт дайрагдсан нутаг руу 30 нисдэг тэрэг яаралтай илгээжээ.

      Өнөөгийн байдлаар, гамшгаас авран туслах ажилд ардын чөлөөлөх армийн офицер дайчид болон зэвсэгт цагдаагаас бүдрсэн 100 мянга гаруй хүн оролцож байна. Үүнээс гадна, 16 мянга гаруй ардын цагдаа, олон газрын эмчилгээний анги, гал сөнөөгчид, барилгыг засварын ангиуд авран туслах ажилд оролцож байна.

      Авран туслагчид 14-ний өдөр 18 мянга гаруй шархтаныг аварч гарсан бөгөөд авран туслах ажилд нийт 65 мянган хүн оролцож байна.
Хятадын төвлөрсөн төсвөөс гамшигт дайрагдсан нутагт 1 тэрбум 110 сая юаний тусламжийн мөнгө олгожээ.

      Ард Иргэдийн Засаг Захиргааны Хэрэг Эрхэлсэн Яамны хийсэн бүртгэлээс үзвэл, 14-ний өдрийн 16 цаг хүртлэх байдлаар, нийгмийн олон салбарыхнаас хандивласан мөнгө болон барааны нийт хэмжээ нь 877 сая юаньд хүрсэн байна. \Баясгалан орчуулж, О.Дарамбазар хянав.\