ХКН-ын Төв Хорооны улс төрийн товчооны Байнгын Хороо 14-ний өдөр дахин хурал хуралдуулж, газар хөдлөлтийн гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажлыг судалж байршуулалт хийлээ. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жиньтао уг хурлыг даргалсан байна.
Энэ газар хөдлөлтийн явцад их олон хүн эндэж, авран туслах ажил хийхэд ч бэрхшээл ихтэй байгаа болохоор, гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажил хүнд хэцүү бэрхшээл саадад тулгараад байна. Гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажлыг орон нутгуудынхан өнөөгийн хамгийн чухал тулгамдсан үүрэг болгох хэрэгтэй. Хүнд байдалд байгаа ард иргэдийг аврахыг тэргүүн байранд тавьж, боломжтой л байвал бүх хүчнээ дайчлан авран туслах ажил хийх хэрэгтэй. Арга бүхнийг сүвчлэн, гамшигт дайрагдсан ард иргэдийн амьдралыг сайн тохируулж, гамшигт дайрагдсан нутаг руу яаралтай хэрэглээний хүнсний бараа, ундны ус, хувцас, хөнжил, майхан зэрэг эд барааг үргэлжлэн зөөвөрлөж, тэндэхийн ард иргэдийн хоол хүнс, ундны ус, хувцас хунар, орон сууцны зэрэг асуудлыг нухацтай зохицуулах хэрэгтэй. Зам, цахилгаан эрчим хүч, шуудан холбоо зэрэг дэд бүтцийн барилга байгуулалтыг засан сэлбэх ажлаа шуурхай хийж, гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах бүхий л ажлын урагштай явагдахыг баталгаажуулах хэрэгтэй гэж уг хурлаар шийдсэн байна.
Нэн эв санаа нэгтэй байж, гамшигт дайрагдсан нутаг районд бүх хүчнээрээ дэмжлэг туслалцаа үзүүлэн, бүдит ажиллагаагаараа уг ажилд нэмэр хандив оруулахыг ХКН-ын Төв Хороо бас бүх Хятадын ард түмэнд хандан уриалжээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|