Сычуаньд гамшгаас аврах ажлыг удирдаж байгаа Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао хэлэхдээ: 15-ны өдрийн 14 цагийн байдлаар, Сычуаний газар хөдлөлтөд 19 мянга 509 хүн амь үрэгдсэн байна. Барагцаалахад, амь үрэгдэгсдийн тоо 50 мянгаас давах төлөвтэй байна. Учир нь 20 мянга гаран хүн нуранги дор байгаа, бас олон хүн сураггүй байгаа тул юм гэжээ.
15-ны орой галт тэргэн дээр хуралдуулсан төрийн зөвлөлийн газар хөдлөлтийн гамшгаас авран туслах ажлыг удирдах төвийн хурал дээр Вэн Жябао хэлэхдээ: Сычуаний Вэнь чуаний хүчтэй газар хөдлөлтөд ноцтой өртсөн районы хэмжээ 100 мянга гаруй хавтгай дөрвөлжин километр байна. Вэньчуаний хүчтэй газар хөдлөлтийн хэмжээ нь 1976 оны Тан шаний хүчтэй газар хөдлөлтөөс илүү байгаа гэжээ.
15-ны өдрийн байдлаар 60 мянга гаран хүнийг гавран гаргасан байна. Хятадын төвлөрсөн төсвөөс гамшгаас авран туслахад зориулан 2 тэрбум 250 сая юань санхүүжүүлжээ. Нийгмийн олон салбарынхан 1 тэрбум 344 юаний эд бараа хандивлаад байна. \Баясгалан орчуулж, Буян хянав\
|