Орос, Сингапур, Японы авран туслах анги 18-ны өдөр Дүжянянь хот, Шифан хот, Бэйчуань шяньд үргэлжлэн авран туслах ажил өрнүүлж байна гэж сурвалжилагч Гадаад хэргийн яамнаас мэдээлэв.
17-ны 21 цагт Оросын авран туслах анги нурсан байшинд дарагдаад 127 цаг болсон 61 настай эмэгтэйг амжилттай авран гаргасан юм байна. 17-ны шөнө Сингапурын авран туслах анги Шифан хотод нас барсан хоёр хүний цогцыг олжээ. Японы авран туслах анги хайгуулын гурван нохой болон амьд байгаа хүнийг хайх аппраттайгаар Бэйчуань шяньд ажиллаж, 18-ны өдөр хоёр хэсэгт хуваагдан 20 гаруй хүн нь тус шяний Чюйшань сууринд очиж авран туслах ажил өрнүүлж, бусад хүмүүс нь мөн Бэйчуань шяний дунд сургуульд авран туслах ажил өрнүүлж байгаа юм байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|