|
|
(GMT+08:00)
2008-05-18 20:54:33
|
2008 оны 5-р сарын 19-ээс 21-ний өдрүүдийг нийт Хятадын гашуудлын өдөр болгохоор Хятадын засгийн газар шийдэв
Синьхуа Агентлаг
Сычуаны ноцтой газар хөдлөлтөд нас барсан эх орон нэгтэй ах дүү нарт нийт Хятадын үндэстнүүдийн ард түмний гүн эмгэнэлийг илэрхийлэхийн тулд, 2008 оны 5-р сарын 19-ээс 21-ний өдрүүдийг бүх Хятадын эмгэнэлийн өдөр болгохоор Хятадын Төрийн Зөвлөл шийдэсэн байна. Энэ хугацаанд бүх Хятадын болон гадаадад суугаа байгууллагууд төрийн далбаа бөхийлгэж, олон нийтийн наадам цэнгүүний ажиллагааг зогсоох бөгөөд Гадаад Харилцааны Яам болон Хятадаас гадаадад суугаа элчин сайдын яам, консулын газарт эмгэнэл илэрхийлэх дэвтэр гаргасан байна. 5-р сарын 19-ний өдрийн 14 цаг 28 миниутаас эхлэн, бүх Хятадын ард түмэн 3 миниут нам зогсон эмгэнэл илэрхийлж, тухайн цагт авто машин, галт тэрэг, усан онгоц сигнал дуугаргаж, агаараас сэргийлэх сэрэмжийн тохио дуугаргаж эмгэнэл илэрхийлсэн байна. \Ч.Гантөмөр орчуулж, Номин хянав\
|
|
|