Хятадын Ард иргэдийн засаг захиргааны яамнаас ойлгосоноос үзвэл, Сычуаны мужийн Вэньчуаньд гарсан хүчтэй газар хөдлөлтийн гамшигт байшин барилга ихээхэн нурж сүйрсэн ба уг газар нь өнөө борооны улиралд орсон тул гамшигт нэрвэгдсэн иргэдийг төвөхнүүлэхэд майхан их шаардлагатай байна гэж Хятадын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Чинь Ган 19-ний өдөр Бээжинд сэтгүүлчийн сохирхосон асуултад хариулах үед илэрхийлэв.
Чинь Ган хэлэхдээ, Олон улсын хамтын нийгэмлэг тусламж олгохдоо майхан олгохыг түрүүлэн авч үзэхийг Хятадын тал хүсч байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн харамгүй тусламжид Хятад улс дахин талархалаа илэрхийлж байна гэжээ. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|