Хятадын Сычуань мужийн Вэньчуань шяньд газар хөдөлсөний дараа гадаадын хэсэг сэтгүүлч гамшигт нэрвэгдсэн нутагт хүрэлцэн очиж мэдээлж байна. Гадаадын хэдэн сэтгүүлч 18-ны өдөр манай радиогийн сурвалжилагчид сэтгэгдлээ ярисан байна.
Английн сэтгүүлч Линь Ши хэлэхдээ, энэ газар хөдлөлт нь Хятад улсад маш их гай гамшиг учрууллаа, Сычуаний ард түмэн ингэж зовж шаналж байгаад би маш сэтгэл зовж байна. Хятадын цэргийн анги түргэн шуурхай хөдөлж, бүх хүчин чадлаараа авран тусалж байгаа, үүнээс гадна их олон сайн дурынхан болон эгэл жирийн хүмүүс хоол унд аваад авран тусалхаар ирж байгаа нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн байна гэжээ.
Швейцарын франц хэлний телевизийн сурвалжилагч Фрид хэлэхдээ, Хятадын засгийн газар маш түргэн тусгал гаргасан бөгөөд өрнүүлж байгаа ажил нь их боловсронгуй байна. Ийм олон хүн аврагдаж, энэ олон хүүхэд наадан тоглож байгаад би их сэтгэл хөдөлсөн гэжээ. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|