Бээжингийн цагаар 19-ний өдрийн 14 цаг 28 минутад, Хятадаас гадаад орнуудад суугаа элчин сайдын яам, олон улсын байгууллага дахь төлөөлөгчийн газар, Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага нэгж зэргийн ажилтнууд болон Хятадын энхийг дэмжин сахиулах хүчний офицер дайчид, Хятадын эмнэлгийн ангийн гишүүд эх орныхоо ард түмэнтэй хамтаар гурван минут номхон зогсож, Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд нас барсан хүмүүсийг гүнээ эмгэнэн гашуудсан байна.
Бээжингийн цагаар 19-ний өглөөгөөс эхлэн, Хятадаас гадаадад суугаа элчин сайдын яам, олон улсын байгууллага дахь төлөөлөгчийн газар, Хятадын хөрөнгө оруулалттай байгууллага нэгж, Хятадын энхийг дэмжин сахиулах хүчин зэрэг нь далбаа бөхөйлгэж эмгэнэл илэрхийлсэн байна. /Хүчит орчуулж, Цэцэн хянав/
|