Гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах Хятадын цэрэг ангиийн эрил хайгуулын салбар ангийнхан Сычуань мужийн гамшагт хүнд дайрагдсан 40 шян суурины 405 тосгонд очиж, авран туслах эрил хайгуулын ажил хийж байна.
Авран туслах ангийнхан бүх тосгонд боломжийн тодор түргэн хүрч, эвдэрч нурсан гэр байшин болгоныг байцаан үзэж, гамшигт дайрагдсан иргэдэд бүх хүчнээрээ туслах хэрэгтэй гэж Сычуань мужийн гамшигт дайрагдсан нутагт гамшигтай тэмцэн гамшгаас авран туслах ажлыг удирдан хийх явцдаа, Хятад улсын Дарга, Цэргийн Төв Зөвлөлийн Дарга Хү Жиньтао онцолж байсан юм.
Хятадын армийн офицер дайчид гамшигт дайрагдсан нутагт явган, машин болон агарын тээвэр зэрэг олон хэлбэрээр нэвтэрсэн байна. Тэнд хүрмэгчээ, авран туслах ангийнхан иргэдэд эм бэлдмэл, хүнсний бараа болон савтай цэвэршүүлсэн ус хүргэн өгч, эрил хайгуулын ажил хийж эхэлжээ. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\
|