Сүүлийн өдрүүдэд Хятадын олон газрынхан гамшигт дайрагдсан нутаг районы гамшигтай тэмцэн, гамшгаас авран туслах, өвчнийг эмнэн засах, гамшгийн дараах сэргээн босголтын ажилд олон хэлбэрээр тусламж үзүүлсээр байна.
Бээжин хотынхны гамшгаас авран туслах эд бараа ачсан 4 дэх вагон гамшигт дайрагдсан нутаг район руу 25-ны өдөр хөдөлсөн байна. 25-ны өдрийн байдлаар, Бээжин хотынхноос гамшигт дайрагдсан нутаг районд хандивласан мөнгө төгрөг, эд барааны нийт хэмжээ нь 1 тэрбум 400 сая гаруй юаньд хүрчээ.
25-ны өдрийн 15 цагийн байдлаар, Жежян мужийн хуримтуулсан хандивын мөнгө, эд бараа нь 2 тэрбум 400 сая шахам юаньд хүрч, 32 мянга гаруй майхан илгээжээ. Тэд бас 1500 гаруй бүрэлдэхүүнтэй эмчилгээний анги илгээж, гамшгаас авран туслах ажилд оролцуулж байна.
Хэй Лүнжян мужийн Ард иргэдийн засаг захиргааны хэрэг эрхэлсэн танхимаас 100 мянга гаруй зах хувцас яаралтай цуглуулан, Ганьсүгийн гамшигт дайрагдсан нутаг руу илгээсэн бөгөөд Сычуаний гамшигт дайрагдсан нутаг район руу нийт 4600 гаруй тонн тутарга хандивлажээ.
Аньхүй мужийнхан бас "Гамшгийн дараах сэтгэцийн тусламжийн гарын авлага" гэх номыг 60 мянган ширхэг хэвлэж, гамшигт дайрагдсан нутаг район руу хамгийн түргэн хурдаар хүргэжээ. \О.Дарамбазар орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|