ХКН-ын Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төвийн Сахилга Бат Шалгах Төв Комиссын нарийн бичгийн дарга Хэ Гүөчянь 28-ны өдөр Бээжинд цохон тэмдэглэхдээ, газар хөдлөлтийн гамшигаас авран туслах хөрөнгө мөнгө, эд бодисын хяналт удирдлагаа эрчимжүүлэн, эдгээр хөрөнгө мөнгө, эд бодисыг гамшигт нэрвэгдсэн район болон ард олонд үнэнхүү хэрэглүүлэх хэрэгтэй гэжээ.
Газар хөдлөлтийн гамшигаас авран туслах хөрөнгө мөнгө, эд бодисын хяналт удирдалгын ажлын хурлыг 28-ны өдөр Бээжинд хуралдуулж, Хэ Гөүчян хурал дээр цохон тэмдэглэхдээ, газар хөдлөлтийн гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө, эд бодисыг хянан шалгах удирдах груп байгуулж, зохион байгуулан удирдах ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй. Хууль дүрэмийг боловсруулан боловсронгуй болгож, тал бүрийн хүчний үйлдлийг гүйцэд бадруулж, газар хөдлөлтийн гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө, эд бодисыг хэрэглэж байгаа байдалд тал бүрээр хяналт тавих хэрэгтэй.
Тусгайлан аудитын шалгалт хийж, газар хөдлөлтийн гамшигаас авран туслах хөрөнгө мөнгө, эд бодисыг цаг тухайд нь гамшигдсан районд хүргэж, үр ашигтай хэрэглэхийг батлах хэрэгтэй. Сахилга батыг чанд баримтлан, газар хөдлөлтийн гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө, эд бодисыг удитрдан хэрэглэх явцад бий болсон сахилга бат зөрчсөн үйл ажиллагаад шуурхай, хатуу цохилт өгөх хэрэгтэй. Газар хөдлөлтийн гамшгаас авран туслах хөрөнгө мөнгө, эд бодисыг удирдан хамаарах явцад эрх тушаалдаа хайнга хандаж, ажил саатаасан холбогдох хүмүүст хатуу шийтгэл өгөх хэргтэй гэжээ. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\
|