• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-06-01 17:56:32    
Газар хөдлөлтийн гамшигт хандивласан мөнгө төгөрөг эд барааг ашиглах удирдлагаа чангатгахыг шаардав

Синьхуа Агентлаг

       Хятадын Төрийн зөвлөлийн тамгын газар 5-р сарын 31-ний өдөр мэдэгдэл нийтлүүлж, газар хөдлөлтийн гамшигт хандивласан мөнгө төгөрөг эд барааг ашиглах удирдллагаа чангатгахыг орон нутгийн шат бүрийн засгийн газар, холбогдох салбар, байгууллагад шаардав.

       Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Вэньчуаньд хүчтэй газар хөдөлсний дараа, нийт Хятадын үндэстнүүдийн ард түмэн, Шянган, Аомэнь, Тайваний эх орон нэгтэй ах дүү нар, гадаадад цагаачилж байгаа Хятадчууд болон Хятатадын харьяат нар тэрчлэн гадаадын засгийн газар, Олон улсын байгууллага, олон орны найрсаг зүтгэлтэд харамгүй тусламж үзүүлэн , газар хөдлөлттэй тэмцэн гамшгаас аврахад үлэмж их мөнгө төгөрөг, эд бараа олгосон байна. Орон нутгийн шат бүрийн засаг захиргаа, холбогдох салбар, байгууллага зохион байгуулалт удирдлагаа эрчимжүүлж, хандивын мөнгө төгөрөг, эд барааг сайтар удирдан ашиглаж, хандив өргөгчид, хандив хүртэгчид болон гамшигт нэрвэгдсэн районы үр өгөөж хүртэгчдийн хууль ёсны эрх ашгийг үнэнхүү хамгаалах хэрэгтэй гэжээ.

       Уг мэдэгдэлд, сайн дураасаа хандивлах, хүн болгоноос шаардахгүй, тусгай зориулалттай мөнгийг тусгай агзарт нь ашиглах, нээлттэй ил тод байдалд байлгах, хяналт тавихаа эрчимжүүлэх зэрэг холбогдох зарчмыг тогтоосон байна.\Номин орчуулж,Урангоо хянав \