Синьхуа хороо болон олон газрын холбогдох салбарын хамтран ажиллуулсан "Лхасын 3.14-ын хэргийн үнэн байдал болон Түвдийн эртэн эдүүгээ" гэсэн гэрэл зургийн томоохон үзэсгэлэнг бүх Хятадын олон газарт тойрон үзүүлээд 5-р сарын 18-д Жянси мужийн Нанчан хотод өндөрлүүлэв. Нэг сар гаруйн турш бүх Хятадын 10 гаруй муж хотод дэлгэн үзүүлээд, нийт сая хүн сонирхов.
Энэ томоохон зургийн үзэсгэлэнгийн доторхи " Лхасын 3.14-ын хэргийн үнэн байдал" гэсэн хэсэг нь 84 ширхэг зургаар бүрэлдэж, 3-р сарын 14-ны өдөр Лхаст гарсан зодож балбачин булаан дээрэмдэж галдаж шатаасан хүнд ноцтой хэргийн гэрэл зургууд нь үнэн байдлыг дахин харуулсан байна. " Түвдийн эртэн эдүүгээ" гэсэн бүлэгт нийт 197 ширхэг гэрэл зураг байна. Эдгээр зураг нь Түвдийн 700 гаруй жилийн түүхийг харуулжээ.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|