Шянганы Засаг Захиргааны Онцгой Районы Засаг дарга Зэн Иньчуань болон Аомэний Засаг Захиргааны Онцгой Районы Засаг дарга Хэ Хүхуа 27-ны өдөр өөр өөрийн районы төлөөлөгчдөө дагуулан Сычуань мужийн төв Чэндү хотод хүрч, тэндэхийн ард иргэдийг эргэн үзэж гамшгийн байдалтай танилцсан байна.
Сыучань мужид тэд уг мужийн удирдлага болон холбогдох хороо, зөвлөлийнхэнтэй хэлэлцээ хийж, гамшигт дайрагдсан нутаг районы сэргээн босголтод Шянган, Аомэний оролцох механизм болон холбогдох тохируулалтын асуудлыг зөвшин хэлэлцжээ.
5-р сарын 12-ын өдөр Вэньчуаньд хүчтэй газар хөдөлснөөс өнөөг хүртэл, Шянганы олон салбарынхнаас гамшигт дайрагдсан нутаг районд хандивласан мөнгөний хэмжээ нь 2 тэрбус 1 зуун сая шянган доллароос давсан байна. Энэ нь Шянганы түүхэн дээрх ганц төрлийн хамгийн их хандивын мөнгө юм. Зөвхөн 500 мянган хүн амтай Аомэний олон салбарынхан бас гамшигт дайрагдсан нутаг районд нийт 450 сая аомэнь патакийн хандивын мөнгө, 2 сая гаруй аомэнь патакийн үнэ бүхий тусламжийн эд бараа хандивласан байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\
|