
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Чанчунь 10-ны өдөр Бээжингийн Олимпийн наадам, Пара олимпийн наадмын хэвлэл мэдээллийн төв, Олон улсын радиогийн төв болон 2008 оны Бээжингийн Олон Улсын Хэвлэл Мэдээллийн Төвд ажилласан байна. Тэрээр хэлэхдээ, Хятадын холбогдох хууль дүрэм болон олон улсын хэм хэмжээний дагуу гадаадын сэтгүүлчдэд шилдэг сайн үйлчилгээ олгох болно гэжээ.

Ли Чанчунь гадаадын сэтгүүлчтэй ярилцах үед, Олимпийн наадмын уралдаан тэмцээнийг мэдээлхээр барахгүй, мөн Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн байдлыг нааштай сурвалжилж, Хятадын жинхэнэ дүр төрөх, найрсаг Хятад, урагшилж байгаа Хятад улсыг дэлхий дахинд харуулж, Хятадын ард түмэн болон дэлхийн ард түмний хооронд найрамдлын гүүр болхыг тэдэнд хүссэн байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Цэцэн хянав.\

|