Хятадын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн газрын 11-ний өдрийн нийтлэсэн тоо баримтаас үзвэл, 11-ний өдрийн 12 цагийн байдлаар, Сычуань мужийн Вэньчуаний газар хөдлөлтөд 69197 хүн амь үрэгдэв, энэ тоо 10-ны өдрийнхээс өөрчлөгдөөгүй. Сураггүй алга болсон хүн 18341 байж, 10-ны өдрийнхээс 36 хасагдсан юм байна.
11-ний өдрийн 12 цагийн байдлаар, эвдэрсэн нийт 48 мянган километр урт ус дамжуулах хоолойн 44 мянга гаруй километрийг нь засан сэлбэсэн юм байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|