Хятадын Сычуаний Вэньчуанд хүчтэй газар хөдлөлт гарсанаас хойш, Сычуань мужийн засгийн газар гамшигд дайрагдсан нутгийн ард иргэдийн гамшигийн дараах сэргээн босголтын ажлыг нааштай удирдан хөтөлж байна.
7-р сарын 12-ыг хүртлэх байдлаар, Сычуань мужийн том том аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүдийн биелүүлсэн аж үйлдвэрийн нэмэгдэл өртөг 203 тэрбум 500 сая юаньд хүрч, ноднины мөн үеийнхээс 19% нэмэгдсэн байна.
Гэнэт гарсан Вэньчуаний хүчтэй газар хөдлөлт нь Сычуаний аж үйлдвэр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хүнд ноцтой нөлөө үзүүлсэн юм. Аж үйлдвэрийн үйлдвэрлэлээ түргэн сэргээхийн төлөө Сычуань муж нь шинжлэх ухаанч шийдвэрт бодлого авч, дэг журамтай хэрэгжүүлэн, нүүрс цахилгааны үйлдвэрлэлийн аж ахуйн нэгж болон цемент, болд материал зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийг эн тэргүүнд сэргээж, бүх Сычуань мужийн гамшгийн дараах сэргээн босголт болон олон түмнийг төвхнүүлэхэд эрчим хүч болон эд бодисийн хангамжийг баталгаажуулсан байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|