12-ны үдээс хойш, Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд, төрийн зөвлөлийн дэргэдэх гамшигтай тэмцэн гамшигаас авран туслах ерөнхий командлын газрын ерөнхий командлагч Вэнь Жябао ерөнхий командлын газрын хурал зарлан хуралдуулж, газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн нутгийн амьдрал бэрхшээлтэй хүн ардад цаашид туслах бодлогын тухай судлан хэлэлцсэн байна.
Хурлаас тэмдэглэхдээ, Вэнь чуанд газар хөдөлсөний дараа, улсаас гамшигд дайрагдсан нутгийн амьдралын бэрхшээлтэй олон түмнийг амьдралын талаар нь түр тэтгэн дэмжих арга хэмжээ авч, гурван сар тэтгэн дэмжих бодлого тогтоосон байна. Одоод хүрч иртлэх байдлаар, суух гэр байшингүй, үйлдвэрлэлийн хэрэгсэлгүй, орлоготой байх боломжгүй 8 сая 810 мянган хүнд туслалцаа үзүүлж, өнчин хүүхэд, тулж түших хүнгүй настан, мөн түшиж тулах хүнгүй болсон хөгжлийн бэрхшээлтэй 260 мянган хүнийг авран тэтгэсэн байна гэжээ.
Амьдралын талаар нь авран тэтгэх гурван сарын түр бодлого хугацаа нь дууссаны дараа, засгийн газраас амьдрал нь мөн тогтворгүй байгаа гамшигд нэрвэгдсэн олон түмнийг үргэлжлэн туслан дэмжнэ гэж хурал шийдсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|