Анх алхамын бүртгэлээс үзвэл, Сычуаны Вэньчуаны хүчтэй газар хөдлөлтөд Сычуан мужийн зам харилцааны дэд бүтэц 58 тэрбум 300 сая юань хохирсон байна гэж Хятадын ЗХТЯ-ны авто замын газрын орлогч дарга Чэнь Шэнин 16-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Газар хөдлөлтөд, Сычуаны авто замын тоног төхөөрөмж өргөн хүрээнд, их хэмжээгээр, хүнд ноцтой эвдэгдсэн байна гэж Чэнь Шэнин 16-ны өдөр зарлан хуралдуулсан " Сычуаны Вэньчуаны газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы авто замыг сэргээн байгуулах техникийн симпозиум" дээр хэлсэн байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|