ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, цэргийн төв зөвлөлийн дарга Хү Жиньтао 16-ны өдөр Жүн Наньхайд Оросод очиж сувилалт хийх гэж байгаа газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы дунд бага сургуулийн хүүхдүүдийн төлөөлөгчтэй уулзаж, тэд нарыг эргэж үзлээ.
Оросын засгийн газрын урилгаар, Хятадын Сычуань зэрэг газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районы дунд бага сургуулийн нийт 1000 сурагч энэ оны 7-р сарын 17-оос 8-р сарын 5–ны өдрүүдэд Оросын олон газарт хүрэлцэн очиж сувилалт хийх болно. Оросод очхоос нь өмнө, Хү Жиньтао уг сурагчидын төлөөлөгч нарыг дуудан уулзсан байна.
Ярилцалгын явцад, Хү Жиньтао хэлэхдээ, нам болон засгийн газар гамшигт нэрвэгдсэн районы хүүхэд багачуудад тун их сэтгэл тавьж байна, тэд нар хүчир бэрхшээлээс айхгүй, биеэ дааж, эрүүл мэндээр өсөн бойжиж, эх орноо цогцлон байгуулаарай гэсэн бөгөөд Оросод очин өвчин гэмтлээ сайн сувилахын зэрэгцээ Оросын бяцхан найз нартайгаа харилцаа холбоогоо эрчимжүүлж, хоёр орны найрамдлыг ахиулах бяцхан элч болхыг хүссэн байна.
Дарга Хү жиньтао нь бас Оросоос Хятадад суугаа элчин сайдын яамны түр хамаарагч Лгор Моргуловтай уулзаж, Оросын засгийн газар болон ард түмний Хятадын газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх ажилд үзүүлсэн харамгүй тусламжид талархал илэрхийлсэн байна. Тэрээр цохон тэмдэглэхдээ, Хятад Орос хоёр орны хүүхэд багачууд хоорондын найрамдыг тасралтгүй гүнзгийрүүлэх бол Хятад Орос хоёр орон болон хоёр ард түмний үеийн үедээ найрсаг байхын үндэс суурь мөн гэжээ. Лгор Моргулов хэлэхдээ, Хятадын гамшигт нэрвэгдсэн районы хүүхдүүд Оросод хүрэлцэн очхыг Оросын тал хүсэн хүлээж байна гэжээ./Хүчит орчуулж, Буян хянав/
|