• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-07-26 15:32:26    
Вэньчуаний газар хөдлөлтийн районы сэргээн босголтыг дэмжихийг уриалав

Синьхуа Агентлаг

     Хятадын Вэньчуаний газар хөдлөлтийн районы сэргээн босголтын ажлыг дэмжихийн төлөө 33 сая 350 мянган ам доллар хандивлахыг НҮБ 25-ны өдөр Нью-Йорк дахь төв байрандаа олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалсан байна. Энэхүү хөрөнгө мөнгийг ирэх 6 сарын хугацаанд гамшигд нэрвэгдсэн районы сэргээн босголтод ашиглах болно.

     25-ны өдөр болсон хэвлэлийн байга хурал дээр НҮБ-ын хөгжлийн программын газрын дарга Кемал Дервис Хятадын засгийн газрын гамшигийн дараах авран туслах шуурхай арга хэмжээ авсныг өндрөөр үнэлсэн байна. НҮБ олон улсын хамтын нийгэмлэгийн тусламжийн хүчийг зохион байгуулан зохицуулж, гамшигд өртсөн ард иргэдийн сайн сайхан гэр орноо дахин байгуулахад нь туслах болно гэж тэрээр илэрхийлжээ.

     НҮБ-д суурин суугаа Хятадын төлөөлөгч Ван Гуан-я Хятадын засгийн газар, ард түмний өмнөөс НҮБ-ын систем болон олон улсын хамтын нийгэмлэгийн Вэньчуаний онц их газар хөдлөлтийн гамшигт хүмүүнлэгийн туслалцаа үзүүлсэнд чин сэтгэлийн талархал ирэлхийлж, Хятадын тал НҮБ-тай нягт хамтран ажиллаж, НҮБ-ын тусламжийн ажлыг Хятадын гамшигд дайрагдсан районы сэргээн босголтын ажилтай нягт уялдуулж, нэн их үр ашиг бадруулах болгоно гэж илэрхийлжээ.

     Алсдаа Хятадын засгийн газартай хамт сэргээн босголтын тал бүрийн төлөвлөгөө тогтоох болно гэж НҮБ-ын тал илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Буян хянав\