Газар хөдөлснөөс хойших 3 сарын дараа, Сычуань мужийн Вэньчуаны газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдсэн районыхан гамшигт нэрвэгдсэн иргэдийг идэх хоол, өмсөх хувцас , цэвэр ус, түр орон сууцтай болгосон байна гэж сурвалжлагч саяхан Хятадын Ард Иргэдийн Засаг Захиргааны Яамны гамшгаас аврах ажил эрхэлсэн газраас мэдээлэв.
Эх сурвалжаас үзвэл, Вэньчуаны газар хөдлөлтөд байшин барилга бараг бүр нурж сүйдсэнээр, гамшигт нэрвэгдсэн районыхан 15 сая 100 мянга гаруй иргэдийг яаралтай шилжүүлэн төвхнүүлсэн юм байна. Ард Иргэдийн Засаг Захиргааны Яамны холбогдох хариуцлагатан танилцуулж хэлэхдээ, одоогийн байдлаар, Вэньчуаны газар хөдлөлтөд Төвөөс нийт 38 гаруй тэрбум юань олгож, 1 сая 580 мянган ширхэг майхнаар хангаж, гамшигт нэрвэгдсэн иргэдэд амьдралын тэтгэлэг, үр тариа болон гэр орноо дахин байгуулах нөхвөр олгосон байна гэжээ. \Пэрлаймаа орчуулж,Урангоо хянав\
|