Хятадын Сычуань мужийн аялал жуулчлалийн ажил эрхэлсэн газрын дарга Жан Гү 19-ний өдөр Бээжинд хэвлэл мэдээллийнхэнд хандан уг мужийн газар хөдлөлтийн гамшгийн дараах аялал жуулчлалын ажлаа сэргээж байгаа байдлыг танилцуулсан байна. Тэрээр хэлэхдээ, Сычуань мужийн дотоодын аялал жуулчлал нь өнөө нэгэнт гамшгийн өмнөх төвшиндөө хүртэл сэргэж, Сычуанд ирж аялж жуулчлах нь эхэлж байна гэжээ.
Жан Гү мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, газар хөдлөлтийн гамшиг нь Сычуань мужид 500 тэрбум гаруйн юаний хохирол учруулсан байна. Гамшгийн дараах сэргээн босголтын явцад, Сычуань муж нь аялал жуулчлалын 300 гаруй төслийн сэргээн босголтын төлөвлөгөөг нэгэнт биелүүлсэн, 80 тэрбум гаран юаний хөрөнгө оруулж байгаад гамшигдсан районы аялал жуулчлалын цэг, зочид буудал, гуанз ресторан, дэд бүтэц, зам харилцаа зэргийг голцуу сэргээн засах болно гэжээ.
Мөн 19-ны өдөр, Сычуань мужийн орлогч дарга Хуань Яньрүн хэлэхдээ, гамшгийн дараах их цар хэмжээний сэргээн босголт нь мөн их олон хөрөнгө оруулалтын боломж тохиол авчирсан байна. Улсын дотоод гадаадын аж ахуйн нэгжүүд Сычуаньд хөрөнгө оруулахыг сайшааж байна гэжээ./Хүчит орчуулж, Пэрлаймаа хянав/
|