Хятадын хэмжээний газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран тусалсан тэргүүний хамт олон, тэргүүний хувь хүнийг ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлийн нэрээр шалгаруулж, тус тус "Хятадын газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран тусалсан баатар хамт олон", "Хятадын газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран тусалсан үлгэр жишээч" цол олгоно гэж Хятад улс саяхан шийдвэрлэв.
Хятадын холбогдох салбар үүнтэй холбогдуулан зар нийтлэж, Сычуань мужийн Вэньчуаний онц их газар хөдлөлт нь Сычуань, Ганьсү, Шааньши зэрэг гамшигт нэрвэгдсэн нутгийн ард түмний амь нас, эд хөрөнгө болон эдийн засаг, нийгмийн хөгжилд хүнд хэцүү гарз хохирол учруулсан байна.
Эрэлхэг баатарлагаар чармайн тэмцсэнээр газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах ажил үе шатны чанартай том ялалтад хүрлээ. Газар хөдлөлттэй тэмцэж, гамшгаас авран туслах энэ тэмцэлд магтан дуулууштай их олон хамт олон болон хувь хүн шалгаран гарч ирсэн байна гэж тэмдэглэжээ. \Цэцэн орчуулж, Пэрлаймаа хянав\
|