Сычуань мужийн орлогч дарга Хуан Шяошян 8-ны өдөр хэлэхдээ, Вэньчуаньд хүчтэй газар хөдөлсний улмаас Сычуаний хөрөнгө оруулалтын орчин ахуйд үндсэн өөрчлөлт гараагүй гэжээ.
Хуан Шяошян Шямэньд болж байгаа Хятадын олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын 12-р зөвшилцөл дээр танилцуулж хэлэхдээ, энэ оны өнгөрсөн 7 сард Сычуань мужийн гадаадын худалдаачидтай тохиролцсон хөрөнгө оруулалтын гэрээний нийт үнэ 2.3 дахинаар нэмэгдэж, гадаадын худалдаачдын бодитой хөрөнгө оруулсан хэмжээ нь 2.4 дахинаар нэмэгдэж, дэлхийн 500 хүчирхэг аж ахуйн нэгжээс Сычуань мужид 140 орчимд салбар байгуулан ажиллуулж байна гэжээ.
Хуан Шяошян хэлэхдээ, өнөө, гамшигт өртсөн нутгийн амьдрал ахуй хэвийн байдалдаа орж, улс ардын аж ахуй түргэн мөртөө тогтвортой нэмэгдэж байна гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав.\
|