Вэнь чуанд газар хөдлөлт гарсны дараа, нийгмийн олон давхрагынхны хандивласан үлэмж их хөрөнгө, мөнгө болон эд материалыг удирдан хамаарч хэрэглэсэн байдал ерөнхийдөө сайн байна, аудитоор илрүүлсэн асуудлыг цэгцлэн өөрчилж байгаа байдал ч сайн байна гэж Хятадын Аудитийн газрын орлогч дарга Юй Сяомин 10-ны өдөр хэлсэн байна.
Юй Сяомин Хятадын засгийн газрын сүлжээнд сүлжээ ашиглагчидтай ярилцахдаа, энэ удаагийн аудитын ажлаа бид гамшгаас авран туслах хөрөнгө, мөнгө болон эд материалыг хүргэгдсэн шян суурин, айл тосгон болон хувь хүнд хүртэл гүнзгийрүүлж, засгийн газрын гамшгаас аврах болон нийгмийн хандвын хөрөнгө мөнгө, эд барааг хэрхэн хэрэглэсэн талаар бүр нарийн шалгалт хийсэн гэжээ. \Пэрлаймаа орчуулж,Баясгалан хянав\
|