• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-24 10:17:06    
Вэньчуаний газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтын ерөнхий төлөвлөгөөг нийтлэв

Синьхуа Агентлаг

      Хятадын засгийн газрын виб сайтны 23-ны өдөр нийтэлсэн "Вэньчуаний газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтын ерөнхий төлөвлөгөө"-ний дагуу, 3 жилийн хугацаа хэрэгсэн, 1 триллион юань зарчуулж, Сычуань, Ганьсү, Шааньшигийн хүнд гамшигдсан районы сэргээн босголтын гол үүргийг биелүүлж, гамшигт нэрвэгдсэн районы амьдарлын үндсэн нөхцөл боломж болон эдийн засаг нийгмийн хөгжлийн түвшнийг гамшгийн өмнөх хэмжээнд хүргэх юм уу давуулж, гамшигт нэрвэгдсэн районы сэргээн болголтоор дамжин амар амгалан баяр хөөртэй амьдарч ажиллах, экологийн соёлтой, аюулгүй бөгөөд эвсэг зохицонгуй шинэ гэр орон цогцлон байгуулахаар Хятад улс төлөвлөж байна.

      Уг "Төлөвлөгөө"-нд тогтоосон бодит зорилт гэвэл, хот суурин болон хөдөө тосгоны оршин суугчдын цэгийг үндсэнд нь сэргээн байгуулж, гамшигт нэрвэгдсэн районы ард олныг аюулгүй, хямд, тохилог, газар хэмнэсэн орон сууцанд суулгана. Хөдөлмөр хүчинтэй гэр бүлээс наандаж нэг хүн нь тогтвортой ажлаар хангагдаж, хот суурны оршин суугчдын хүн бүрд ноогдох дундаж орлого болон хөдөө тосгоны оршин суугчдын хүн бүрд ноогдох дундаж орлогын хэмжээг гамшгийн өмнөхөөс давуулна. Гамшигт нэрвэгдсэн районы бүх хүмүүст хамгийн үндсэн амьжиргааны баталгаа хангаж, заавал сургах боловсрол хүртэх, олон нийтийн эрүүл мэнд болон үндсэн эмчилгээ, олон нийтийн соёл спорт, нийгмийн асрамж зэрэг олон нийтийн үндэсэн үйлчилгээ хангах явдал болно.

     Энэ төлөвлөгөөг боловсруулах явцад холбох салбар нь мэргэжилтүүдийг зохион байгуулан газар дээр нь шинжилгээ хийлэгсэн бөгөөд төлөвлөгөөгөө дотоод гадаадад нийтлэн өргөн хүрээнд санал хурааж, их олон санал санаачилгыг хүлээж авсан юм байна. \Хүчит орчуулж, Цэцэн хянав\