• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-09-25 18:33:00    
Хятад, Орос, Монголын шинжлэх ухаан техникийн үзэсгэлэн Манжуурт болж байна

Синьхуа Агентлаг

      9-р сарын 25-ны үдээс өмнө, Хятад Орос Монголын шинжлэх ухаан техникийн 5 дахь үзэсгэлэн болон дээд шинжлэх ухаан техникийн бүтээгдэхүүний яармаг ӨМӨЗР-ны Манжуур хотод эхэллээ. 4 хоногийн хугацаатай уг яармагт дотоод гадаадын 700 гаруй их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага нэгж болон аж ахуйн нэгжүүд оролцож байна.

      Энэ удаагийн Хятад Орос Монголын шинжлэх ухаан техникийн үзэсгэлэн болон дээд шинжлэх ухаан техникийн бүтээгдэхүүний яармагийг Шинжлэх Ухаан Техникийн Яам, Хятадын Шинжлэх Ухааны Академи, Улсын Оюуны Өмчийн Эрхийн Ерөнхий Газар болон ӨМӨЗР-ны ардын засгийн газар хамтаар зохион байгуулсан юм. Үүнд оролцож байгаа их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага нэгж болон аж ахуйн нэгжүүдэд Оросын 151 нэгж, Монголын 7 нэгж байна. Энэ удаагийн үзэсгэлэн яармагт тусгай мэргэжлийн болон орон нутгийн үзэсгэлэнг хамтруулан нэгтгэж, цахим бараа, аж үйлдвэрийн машин механик, цахилгаан эрчим хүчний төхөөрөмж, барилгын шинэ материалууд, нарны энергийн зэрэг тусгай үзүүллэг болон Оросын дэлгэн үзүүлэх район гэж гаргасан байна. \Э.Цогзолмаа орчуулж, О.Дарамбазар хянав\