• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-06 14:35:13    
Сычуаний аялал жуулчлалын үйлс тал бүрээр сэргэв

Рэнь Минь Ри Бао Сонин

      Газар хөдлөлтийн гамшгийн дараа Сычуань мужийн аялал жуулчлалын үйлс тал бүрээр сэргэсэн байна. Бүртэглийн тоо баримтаас үзвэл, Хятадын "10-р сарын 1"-ний үндэстний баярын алтан долоо хоногийн энхий 6 хоногт, тухайлбал 9-р сарын 29-ээс 10-р сарын 4-ний өдрүүдэд, Сычуань мужийн 20 үзэмжит районы хүлээн авсан жуулчид нь давхардсан тоогоор 990 мянга орчимд хүрч, аялал жуулчлалын ажил үйлсийн оролго нь 68 сая гаруй юаньд хүрсэн байна.

     Алтан долоо хонгийн эхний зургаан хоногт, Жиү Жайгөү----Хуан Лүнгийн үзэмжит район нь нийт 60 мянга гаруй жуулчин хүлээн авчээ. Бээжин, Шанхай, Гуанжөү зэрэг Сычуанаас хол газрын жуулчид ч ихээр нэмэгдэж, жуулчдын Жиү Жайгөүгийн аялал жуулчлалын талаархи итгэл аажмаар сэргэсэн байна.

     Газар хөдлөлтөд хүнд гамшигдсан дэлхийн соёлы өв Чин Чэншань----Дү Жяняний үзэмжит район ч албан ёсоор жуулчдад нээлттэй болж, алтан долоо хонгийн эхний зургаан хоногт бараг 100 мянга шахам жуулчин хүлээн авсан байна. \Хүчит орчуулж, Цэцэн хянав\