• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-10-13 16:11:23    
Дэлхийн газар хөдлөлтийн барилгын их хурал Хятадад болж байна

Хятадын Олон Улсын Радио

      Дэлхийн газар хөдлөлтийн барилгын 14-р их хурал 13-ны өдөр Бээжинд эхлэв. 70 гаруй улс орон, газар нутгийн газар хөдлөлтийн барилгын мэргэжилтнүүд хуралд оролцож, шинэ техникийг ашиглаж, барилга байгууламжийн газар хөдлөлтийн эсрэг хүчин чадлыг хэрхэн нэмэгдүүлэх асуудлыг авч хэлэлцэх болно.

      Энэ бол Хятад улс анх удаагаа газар хөдлөлтийн салбарт нөлөө ихтэй энэ олон улсын хурлыг зохион байгуулж байгаа болно. Хурлын нээлтийн ёслол дээр Хятадын Ерөнхий сайдын орлогч Хүй Лянюй, газар хөдлөлтийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаагаа өргөнөөр эрчимжүүлж, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны бэрх асуудлаар хамтран судалгаа шинжилгээ хийхийг дэлхийн улс түмэнд уриалав.

      Уг хурал нь "шинийг нээх, аюулгүй, хэрэглээ" уриан дор 4 хоног хуралдах юм байна. \Урангоо орчуулж, Цэцэн хянав\