• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-11-13 15:07:07    
ДХБ-ын гишүүд худалдааны нааштай бодлого авч банк санхүүгийн хямралтай тэмцэхийг Сүнь Чжэнюй уриалж байна

Хятадын Олон Улсын Радио

     Хятадаас ДХБ-д суугаа элчин сайд СүньЧжэнюй 12-ны өдөр Женевд хуралдсан ДХБ-ын худалдаа хөрөнгө хурамтуулах албан ёсны бус хурал дээр үг хэлж, ДХБ-ын гишүүд худалдааны ивээх үзлийн арга барилыг орхиж, худалдааны нааштай нээлттэй бодлого хэрэгжүүлж, худалдаанд тус дөхөм үзүүлэх, дотоод эрэлт хэрэгцээг нэмэглүүлэх хэлбэрээр одоогийн дэлхийн банк санхүүгийн хямралтай тэмцэхийг уриалсан байна.

     Тэрээр танилцуулж хэлэхдээ: Хятад улс өнгөрсөн 7 хоногт дотоод эрэлт хэрэгцээг ахиулах 10 төрлийн бодлого гаргалаа. 2010 оноос өмнө бас 580 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт нэмэгдүүлнэ. Эдгээр арга барилууд нь хямралтай тэмцэх Хятадын хүчин чадлыг нэмэгдүүлэх болно гэжээ. Гишүүн орнууд банк санхүүгийн хямралаас сургамж авах ёстой, олон улсын банк санхүүгийн одоогийн тогтолцоонд шаардлагатай өөрчлөлт хийх хэрэгтэй байна гэжээ. /Баясгалан орчуулж, Буян хянав/