Сычуаний газар хөдлөлтийн гамшгийн дараах сэргээн босголтын ажил урагштай ахиж байна гэж Хятадын Сычуань мужийн орлогч дарга ноён Вэй Хун 21-ний өдөр Бээжинд хэлсэн аж.
Вэй Хун мөн өдөр болсон Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны хийлгээсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, өнөө Сычуань муж нь хөдөө тосгоны сэргээн байгуулах чухалтай орон сууцны 65 хувийг байгуулж дууссан юм уу одоогоор байгуулж байна. Сэргээн байгуулах чухалтай сургуулийн гэр байшингийн 40 гаран хувийг нэгэнт байгуулсан юм уу байгуулж байна. гамшигт хохирсон үйлдвэр аж ахуйн нэгжийн 96 хувь гаран нь нэгэнт үйлдвэрлэлээ сэргээсэн байна гэжээ.
Сычуань мужийн гамшигт нэрвэгдсэн районд энэ өвөл бороо элбэг цаг агаар хүйтэрсэн байна. Энэ талаар Вэй хун хэлэхдээ, засгийн газраас өврийн зузаан хувцас хунар, хүнс тэжээл, орон сууц, эрүүл мэнд зэрэг 4 талаас гамшигдсан районы ард олон өвлийг эсэн мэнд өнгөрүүлэхийг баталгаажуулсан байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Сычуань муж засгийн газрын хөрөнгө оруулалтаар нийгэм болон иргэдийн хөрөнгө мөнгөний оруулалтыг дайчилж, 2010 он гэхэд, гамшгийн дараах сэргээн босголтын зориулалттай хөрөнгө оруулатын хэмжээг 3 триллион юаниас дээш болгохоор чармайна. Гурван жилийн сэргээн байгуулалтаар дамжин, Сычуний ард иргэдийн оршин амдрах гэр орныг нэн гоо үзэсгэлэн болгоно гэжээ.\Хүчит орчуулж, Баатар хянав\
|