• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-19 09:31:26    
"Төвдийн залуучуудын холбоо"-г шүүмжлэв

Синьхуа Агентлаг

      Төвд зурхайн шороон үхэр жил болох гэж байгаа үеэр "Төвдийн залуучуудын холбоо" зэрэг "Төвдийг тусгаар тогтнуулах" зорилго бүхий хэт даврагч бүлэглэлүүд харин 2009 он бол "Хар жил", Төвд зурхайн сар шинийг тэмдэглэж болохгүй гэж сурталчилж байна. Энэ бол үнэн худлыг хутган, улс төрийн заль мэх хэрэглэж байгаа бөгөөд ондоо санаатай юм гэж Төвд үндэстний зурхайч Гунга-Рэнчин хэлсэн байна.

      Тэрээр хэлэхдээ, эртний Төвд зурхай нь цагаан, хар, хүрэн, ногоон, шар, улаан зэрэг өнгөөр жилийн өнгийг ялгаж байсан бөгөөд зөвхөн гахай, барс, могой, сармагчин зэрэг дөрвөн жилтэй байсан учраас "хар жил" байж болох боловч 2009 оны Төвд зурхайн үхэр жил нь "хар жил"-тэй ямар ч холбоогүй юм гэжээ.

      Төвд зурхайн "хар жил" гэдэг нь одон гариг, газар зүйн үүднээс байгалийн гамшиг ихтэй жил болж магад гэж сэрэмжлүүлсэн санаатай байдаг. Ардын ёс заншилд ч "хар жил" шинэ байшин барихгүй, хурим хийж бэр буулгахгүй байдаг. Энэ нь улс төртэй ерөөс холбоогүй юм гэж зурхайч Гунга-Рэнчин хэлжээ. \ Цэцэн орчуулж,Урангоо хянав\