• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-21 15:20:33    
Түвд нь түвд зурхайн цагаан сараа тэмдэглэх бэлтгэл хийж байна

Рэнь Минь Ри Бао Сонин

     2-р сарын 25 бол түвд үндэстний ард иргэдийн чухал баяр—түвд зурхайн сар шинийн баяр тохиож байгаа юм. Түвд энэ баяраа тэмдэглэх олон бэлтгэл ажлаа хийцгээж байна.

      Хотын доор орлоготой, амьдралын баталгааны халамж хүртэж байгаа хүмүүс болон сул цалинд орсон хүмүүсийг цагаан сарын баяраа баяр хөөртэй, нижгэр тэмдэглүүлэхийн тулд, Түвдийн Өөртөө Засах Районы Засгийн газраас 68 мянга гаруй хүнд купон болон бэлэн мөнгө өгчээ. Үүнд нийт 54 шахам сая юань зарцуулсан байна.

     Лхас хотын телевиз 2009 оны түвд зурхайн сар шинийн телевизийн уран сайхны үдэшлэгийн бичлэг хийх ажлаа бүрэн дуусгаад байна.

     Түвд зурхайн сар шинийн баяр дөхөж ирэхийн хирээр, Лхас хот нь улмаар баяр хөгжөөнтэй болж байна. Чомсигканг захын олон гудамжны хоёр талаар сар шинийн баярт зориулсан худалдаа маймаа ажиллаж байгаа бөгөөд гэр ахуйн цахилгаан барааны дэлгүүрүүд олонтой Юйтүө гудамжаар бараа худалдан авахаар хүмүүс нааш цааш тасраагүй цувсаар байна.

     Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, Түвдийн музей болон Норбулингка түвд зурхайн цагаан сарын шинийн нэгэнд иргэдэд төлбөргүй нээлттэй ажиллах бөгөөд номын сангууд түвд зурхайн цагаан сарын хугацаанд амралт тавихгүй, уншигчдад хэвийн ёсоор үйлчлэх юм байна. \О.Дарамбазар орчуулж, Пэрлаймаа хянав.\