• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-02-24 18:17:43    
Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жилийн ойд зориулсан тоглолтын долоо хоног ажиллуулна

Хятадын Олон Улсын Радио

      Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жилийн ойг тэмдэглэхийн төлөө, Соёлын яам 2-р сарын 28—3-р сарын 7-ыг хүртэл Бээжинд " Төвдийн ардчилсан өөрчлөлтийн 50 жилийн ойг тэмдэглэх тоглолтын долоо хоног" ажиллуулна гэж Хятадын Соёлын яам 24-ны өдөр мэдэгдсэн байна.

     Уг тоглолтын хугацаанд 3 том тоглолт тоглох болно, тухайлбал: Төвдийн эгэл жирийн оршин суугчдын зах зээлийн эдийн засгийн их орчинд ажил үйлсээ хатуужилтай бүтээсэн үйл явдлыг харуулсан " Жашийн байр" гэсэн драм, харийн түрэмгийлэгчдийг Төвд Хятад үндэстний ард түмний нягтран нэгдэж эсэргүүцэн тулсан түүхэн сэдэвт " Хүнхэ голын хөндийд" гэсэн бүжгэн жүжиг жич Төвдийн өвөрмөц баяр дурсгалыг харуулсан " Тэнгэрийн Төвд" гэсэн дуу бүжиг багтаж байна.

     Танилцуулснаас үзвэл, дээр дурдсан тоглолтын программууд нь адил бус талаас Төвдийн өвөрмөц зан үйл болон үндэстний онцлогийг харуулж, Төвдийн ардчилсан өөрчлөлт хийсэн 50 жил туршид гарсан асар их өөрчлөлтийг харуулсан байна. \Пэрлаймаа орчуулж, Цэцэн хянав\