• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2009-03-06 09:36:09    
Дөрвөд хошууны нутгаас нефтийн орд илрүүлэв

Хятадын Олон Улсын Радио

      Холбогдох салбарын хайн шинжилгээ хийхээр дамжин ӨМӨЗР-ы Улаанцав аймгийн Дөрвөд хошууны нутгаас зуун сая тоннын нөөцтэй нефтийн давхаргыг илрүүлжээ. Урьдчилсан тооцоогоор уг нефтийн давхаргаас 35-- 40 сая тоннын нефть нээн олборлох боломжтой юм байна.

      Дөрвөд хошуу энэ жилийн эхний хагаст 20 сая юаний хөрөнгө оруулж, нефтийн нөөц, чанар зэрэг талаар цаашид хайн шинжилгээ хийхийн зэрэгцээ ирэх гурван жилд нээн олборлолт хийж, 2010 оны сүүлчээр 200 сая юаний хөрөнгө оруулж , нефтийн 100 гаруй цооног өрөмдөж өдөрт 500 тонн нефть олборлон , жилд 150 мянган тонн нефть үйлдвэрлэхээр төлөвлөж байна. \ Саруул мэдээлж, Урангоо хянав\