Бүрэн бие даасан оюуны өмчийн эрхтэй хүний нүүр царайг ялган таних системийг Хятадын Шинжлэх ухааны академийн Автоматжулалтын хүрээлэнгийн амьд бодисын ялган таних болон аюулгүйн техникийн судалгааны төв судлан үйлдэж, Бээжингийн олимпийн наадмын нээлт болон хаалтын ёслол дээр амжилттай ашигласан байна гэж сурвалжлагч Хятадын Шинжлэх ухааны академийн Автоматжулалтын хүрээлэнгээс мэдээлэв.
Эх сурвалжаас үзвэл, энэ нь олимпийн наадмын түүхэн дээр хүний нүүр царайг ялган таних тэргүүний техникийг анх удаагаа аюулгүйн шалгалтад ашиглаж байгаа болно.\Урангоо орчуулж, Цэцэн хянав\
|