
Бээжингийн 2008 оны олимпийн гал бамбарыг 24-ний өдөр Грекийн олимпд асаасны дараа Грекийн нутагт хийх нэг долоо хонгийн аялал нь эхэлсэн байна. Эхний өдөрт олимпийн үүсч буй болсон газар эртний олимпийн хуучин бууриар гараа болгож, тус орны баруун хэсгийн Мессологи хот хүрэх бөгөөд зам дагуу тус орны гурав дахь том хот Патрасаар дамжин өнгөрөх юм байна.

Бээжингийн оломпийн гал бамбарыг Грекийн нутагт дамжуулах шугамын нийт урт нь 1528 километр байж, тус орны 16 район, 43 хотоор өнгөрөх бөгөөд түүний доторох 29 хотод гал бамбар хүлээлгэн өгч, хүлээн авах ёслол хийх юм байна. Грекийн нутагт болох энэ арга хэмжээнд 605 гал бамбарчин оролцох юм.

3-р сарын 30-ны өдөр гал бамбар Афин хотын төвд байдаг Пан Афины төв цэнгэлдэх хүрээлэнд хүрнэ. Грекийн Олимпийн хороо энд олимпийн гал бамбарыг Бээжингийн Олимпийн зохион байгуулах хороонд шилжүүлэн өгөх болно. \Цэцэн орчуужл, Урангоо хянав\
|