• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-04-09 10:32:16    
Сан-Франциско хотын дарга: Олимпийн наадам нь дэлхийн ард түмнийг нягтран нэгдүүлэх болно гэж хэлэв

Синьхуа Агентлаг

      Америкийн Сан-Франциско бол Бээжингийн олимпийн бамбарын буухиа дамжуулах ажиллагааны умард Америкийн бүс нутгийн цорын ганц дамжуулагч хот юм. Сан-Франциско хотын дарга Гавин Невсом 7-ны өдөр сурвалжлагчд ярилцлага өгөх үед хэлэхдээ, Олимпийн наадам нь биеийн тамир спортын тэмцээнээр дэлхийн улс түмэн болон олон бүс нутгийн ард түмнийг нягтран нэгдүүлэх юм гэдэгт би бат итгэлтэй байна гэжээ.

     Гавин Невсом хэлэхдээ, Бээжингийн олимпийн наадам бол Хятадын хүн ардын анх удаагаа зохион байгуулж байгаа олимпийн наадам юм. Энэ нь түүхэн ач холбогдолтой байгаа төдийгүй дэлхийн олон газар дахь хятад хүмүүсийн хорооллын хувьд ч гүнзгий ач холбогдолтой юм. Сан-Франциско хотын гуравны нэг хувийн хүн ам нь Азийхан байдаг, харин эдгээр Азичуудын дундаа Хятад удамтай Америк оршин суугчид зонхилж байгаа юм. Иймээс энэ хотын дарга болсны хувиар, түүхэн учир утга бүхий олимпийн бамбарын буухиа дамжуулах ажиллагааг Сан-Францискод хийх болсон нь надад тун азтай санагдаж байна гэжээ.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\