Бээжингийн олимпийн бамбарыг гадаадад дамжуулж байгаа үйл ажиллагаа 11-нд Аргентины нийслэл Буэнес-Айрэст болно. Энэ бол олимпийн бамбарыг Аргентинд анх удаагаа дамжуулж байгаа болно. Аргентины хэвлэлийнхэн үүнд маш их анхаарал хандуулж, олимпийн бамбарын хүрэлцэн очихыг хүсэн хүлээж байна. Үүний зэрэгцээ тэд нар бас зарим оронд олимпийн бамбар дамжуулахыг харшилсан хэрэг гарсанд харамсаж байгаагаа илэрхийлжээ.
Аргентины мэдээлэх агентлаг олимпийн бамбар дамжуулахыг мэдээлэх тусгай булан гаргаж, Бээжингийн олимпийн бамбарыг бүх дэлхийд дамжуулж байгаа үйл ажиллагааг мэдээлж байна. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|