• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-16 17:03:28    
Олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсад цаашид тусламж олгож байна

CRI

     Хятадын Сы чуань мужид 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт гарсаны дараа, олон улсын хамтын нийгэмлэг Хятадын гамшигт нэрвэгдсэн районд хойно хойноосоо хандив өгч, Хятадын засгийн газар болон ард түмний гамшгаас аврах хүчин чармайлтыг дэмжиж байна. Зарим улс орны засгийн газар болон удирдах хүмүүс, жич олон улсын болон бүс нутгийн байгууллагын хариуцлагатай хүмүүс Хятадын удирдах хүмүүст төрөл бүрийн арга хэлбэрээр сэтгэл тавьж байгаагаа илэрхийлж байна.

     НҮБ-ын эмэгтэй төлөөлөгч Монтас 15-ны өдөр хэлэхдээ, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун Хятадын гамшигт нэрвэгдсэн районд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд гамшигт нэрвэгдсэн районы ард түмэнд санаа тавьж байгаагаа илэрхийлж байна гэжээ. НҮБ-аас Хятадад туслахаар бэлтгэж байна гэж тэрээр бас хэлсэн байна.

     Оросын олгосон 4 удаагийн хандивласан эд бодис нь 4 сая ам.долларын үнэ цэнэтэй. Энэтхэгийн засгийн газар ч 15-ны өдөр 5 сая ам.долларын үнэ цэнэ бүхий эд бодисоор туслахаа заралсан байна.

     Төв байр нь Швейцарийн Жиневд байдаг улаан загалмайн нийгэмлэг болон улаан хавирган сар нийгэмлэгийн олон улсын холбоо мөн энэ өдөр Хятадын Сы чуаньд 19 сая 300 мянган ам.доллар хандивлахаар шийдсэн байна.

     Сүүлийн өдрүүдэд, Монгол, Норвеги, Франц, Грек, Стони, Вьетнам, БНСУ, Сингапур, Мозамбик, Япон, Тайланд зэрэг улс орны засгийн газар нь гамшгаас авран туслах хандив олгохоор тогтсон байна.

     Үүнээс гадга, Англи, Голланд, Швейцари, Тонга, Габон, Камерун, Чад, Уганда, Рүмын, Бруней, Шри Ланка зэрэг 40 шахам улс орны засгийн газар болон удирдах хүмүүс Хятадын засгийн газар болон Хятадын ард түмэнтэй санаа сэтгэлээ хуваалцаж байгаагаа илэрхийлсэн байна.\Буян орчуулж, Пэрлаймаа хянав\