• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-05-20 16:04:16    
Олон орны улс төрийн томчуул Хятадын элчин сайдын яаманд хүрч Сычуаний газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийг гашуудлаа

CRI

     Сүүлийн өдрүүдэд Хойд Солонгос, Монгол, Перу, Эквадорын Гвиней, Чили, Ливан зэрэг орны улс төрийн томчуул Хятадын элчин сайдын яаманд хүрч Сычуаний газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийг гашуудлаа.

     БНАСАУ-ын нам төрийн удирдагчид болон холбогдох албан байгууллагын хариуцлагатай хүмүүс 20-нд Хятадаас БНАСАУ-д суугаа элчин сайдын яаманд хүрч Сычуаний газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийг гашуудсан бөгөөд Хятадын ард түмэн гамшгийг ялж, гэр орноо сэргээн байгуулж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

     Монголын их хурлын дарга Данзангийн Лүнде-Жанцан, Монголын ГХЯ-ны сайд Санжаа-Сүрэнгийн Оюун нар 20-нд Хятадаас Монголд суугаа элчин сайдын яаманд хүрч Сычуаний газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийг гашууджээ.

     Перугийн ерөнхийлөгч Алан Гарсиа 19-ний үдээс өмнө Хятадаас Перуд суугаа элчин сайдын яаманд хүрч, гашуудлын дэвтэрт бичээс бичсэний дараа хэлэхдээ, Хятадын засгийн газрын гамшгаас маш түргэн үр ашигтай авран тусалж байгааг бишрэн үнэлж байгаа бөгөөд Хятад улс гай гамшиг хүндрэл бэрхшээлийг ялан давж, олимпийг амжилттай зохион байгуулж чадна гэдэгт итгэж байна гэж илэрхийлжээ.

     Ливаны ГХЯ-ны сайд Саллоух 19-ний үдээс хойно Хятадаас Ливанд суугаа элчин сайдын яаманд хүрч, Сычуаний газар хөдлөлтөд эндсэн хүмүүсийг гашууджээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\